Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Говь-Алтай аймгийн 2023 оны 01 дүгээр сарын хаягдал бохир усны тойм
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир усны
хяналт шинжилгээ
2023 оны 1дүгээр сарын 23-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 51.05%-ийн цэвэршилттэй байжээ.
ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
pН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот,мгN/л |
Цэвэршилт % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
MNS4943-2015 |
|
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|
Говь-Алтай, Есөнбулаг сумын ЦБ |
Орж |
7.36 |
44.0 |
71.1 |
30.02 |
|
51.05% |
Гарч |
7.10 |
48.8 |
34.8 |
45.8 |
86.5 |
Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар 51.05%-ийн цэвэршилттэй усан дахь нийт азотын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /цаашид ЗДХ гэх/-ээс даваагүй ба жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж ЗДХ-ээс 1-3 дахин давсан байна.
Дүгнэлт: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж газрын хаягдал ус ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 51.05% байгаа нь хангалттай цэвэршүүлэхгүй байгааг харуулж байгааг ба цэвэршүүлээд гарч байгаа ус MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс 1-3 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байжээ.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ